Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ингэхдээ зургаадугаар сарын 16, 18-нд гадаад болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд БНХАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 улсаас 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.
“Asia Folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цахимаар зохион байгуулсан туршлагатай. 2023 оноос Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциац зохион байгуулахаар болжээ.