“SME-2023” буюу Хаврын олон улсын үзэсгэлэн худалдаа зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Мөн хямд үнийн бодлогоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг холбож, дэмжих томоохон зорилго тавьжээ. Үзэсгэлэнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцоно. Тус үзэсгэлэнг МҮХАҮТ-аас 25 дахь жилдээ зохион байгуулж байна.
Бэлтгэсэн: Э.Цолмон