Төрийн өмчит, авто замын, засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах нь. Эдгээрийг нэгтгэсэн компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжиж, олон нийтийн шууд хяналтад оруулснаар удирдлагын зардал ихээхэн буурах, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн, тогтвортой ажиллуулах, техник, тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй аж. Тэдгээр нь тус бүртээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй бөгөөд нэгтгэснээр нийт 38 тэрбумд хүрэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. 20 компанийн ТУЗ болгонд 9-11 хүн ажиллаж, тогтмол цалин авч ирснийг тэрбээр хэлэв.