“Номин тав трейд” ХХК-д 6.991.078.398 төгрөгийн торгууль тавьжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сард “Номин тав трейд” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлууллалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг болох 6.991.078.398 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж.
2023-06-15
Онгоцны аль ч хэсэгт тамхи, электрон тамхи татахыг хатуу хориглодог
Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-д заасны дагуу 10,000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
2023-06-15
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг хэрэгжүүлж дууслаа
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг тэмдэглэлээ. "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл нь Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд олон амжилт ахиц авчирсан юм. Төсөл нь үндэсний, орон нутгийн болон анхан шатны түвшинд урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад голчлон чиглэсэн.
2023-06-14
138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 62.6 хувь нь хөвгүүд
Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан.
2023-06-13
АН: Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нийтийн сонсголоор ил болгохыг шаардав
Бидний хувьд Л.Гантөмөр даргын хүүхэд зохих шаардлагыг хангасан учраас тус сангаас зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Сөрөг хүчнээ энэ мэтээр намнаж, харлуулдаг болчихож” хэмээлээ. Мөн Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоохоор байгуулсан хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулалгүй, үр дүнд хүрэлгүй ажиллах хугацаагаа дуусгасныг шүүмжилсэн юм.
2023-06-13
Нам үл харгалзан эв нэгдэлтэй ажиллахыг уриалав
Мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, бүсгүйчүүд бүх салбарт амжилттай ажиллаж чаддаг гэдгийг сурталчлах, хийж чадах бодит ажлаа олон нийтэд тодорхой танилцуулах зэргээр хамтрах нь зөв гэв.
2023-06-13
Албан тушаал горилсон 208 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 111 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 38 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
2023-06-13
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж юу вэ
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 12-нд тохиодог. Монгол Улсын Олон улсын гэрээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт ямар ямар үйлдэл хамаардгийг хүргэж байна.
2023-06-12
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт "мэдрүүлэв"
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.
2023-06-09