БНСУ-ын Засгийн газар, Хууль зүйн яамнаас хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтаар 23 жилийн хугацаанд нэвтэрсэн хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэн шалгаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд шалгалтын хугацааг дахин сунгасан. Тодорхой хэлбэл, өнөөдрөөс /2023.06.12/ тус улсад хууль бус оршин суугчдыг илрүүлж буцаах 50 хоногийн эрчимтэй аян эхэлнэ.
Энэ хүрээнд цагдаа нар сэжиг бүхий иргэдийг олон нийтийн газраар явахад нь шалгах, нэгжих эрхтэй болжээ. Цаашид цагдаа нар автобус, метро болон бусад үйлчилгээний газраар биеийн байцаалт шалгах ажлыг эхлүүлэх юм байна.