Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 12-нд тохиодог. Монгол Улсын Олон улсын гэрээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт ямар ямар үйлдэл хамаардгийг хүргэж байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт:
(а) боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй дараахь үйл ажиллагаа хамаарна:
(b) хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох;
(c) олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох;
(d) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил.