Өнгөрсөн дөрөвдүгээр сард аавтайгаа хамт Гадаад иргэдийг хамгаалах төвд түр саатуулагдаад байсан хоёр настай хүүгийн камерны бичлэгийг ил болгожээ. Солонгос улсад оршин суух визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж байсан А нь жолооны үнэмлэхгүйгээр жолоо барьж байгаад баригдсан байна.
Тухайн үед хоёр настай хүүтэйгээ хамт байсан бөгөөд эргэн тойрны хүмүүс нь хүүг нь харахаас татгалзсанаар аавтайгаа хамт энэхүү газар очжээ. Хүүгийн хувьд Аав ээж нь 3 сарын Солонгост аялалын визээр ирж оршин сууж байхдаа хүүхдээ Солонгос дутуу төрүүлсэн бөгөөд хүү нь уушигний өвчний улмаар аавтайгаа эмчлүүлж байсан байна.
MBC телевизын мэдээгээр болон бусад хэвлэл мэдээллүүдээр Монгол хүүг насанд хүрэгчдийн хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж ийн цацжээ.
Эх сурвалж: MBC телевиз