Ч.ТҮВШИН: Сүүлийн үед шагайн харваа сонирхдог болсон
Найруулагч Ч.Түвшин “Намайг битгий уучил”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Амьдрал чиний төлөө”, “Юу хүсээд байгаагаа мэдэх үү”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Оддын өвчин” зэрэг жүжиг найруулан УДЭТ-ын тайзнаа толилуулсан нь одоо ч үзэгчдийн сонирхлыг татдаг юм. Тус театрын хамт олон 2014 онд долоон найруулагчийн найруулсан долоон өөр бүтээлийг олны хүртээл болгоход түүний “Уучлаарай, та дугаар андуурч” бэсрэг жүжгийн тасалбар хамгийн эрэлттэй байсан гэдэг. Тэрбээр 2009 онд “Эдип хаан” жүжгээр “Гэгээн муза” наадмын гран при шагнал, 2013 онд “Чиполинод тохиолдсон адал явдал”-аар шилдэг найруулагчаар шалгарсан юм. Авьяас билгийн онгодоо цалгиан, олон сайхан бүтээл тайзнаа төрүүлсэн түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа урилаа.
2023-06-29
Б.ГАНЗОРИГ: Тамхины хяналтыг сайжруулснаар хавдрыг бууруулна
Тэрбээр тамхи бидний эрүүл мэндэд хэрхэн заналхийлж байгааг онцлон хэлсэн юм. Монгол Улс өнөөгийнх шигээ агаарын бохирдол ихтэй, тамхины хэрэглээ өндөртэй хэвээр байвал 20 жилийн дараа гэхэд уушгины хорт хавдрын тохиолдол хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарсныг тэрбээр анхаарууллаа.
2023-06-27
Б.ХУЛАН: Өөрийгөө аваргын төлөөх тоглолтын тайзан дээр гарна гэж огт төсөөлөөгүй
Тэгвэл өнгөрсөн хавар өмнөд хөршийг зорьж, Бээжинд болсон “9th capital darts tournament 2023” олон улсын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд удаалсан. Манай улсад эл спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиосон жил дартсын эмэгтэй аваргуудаас тэрбээр анх удаа “The Khulan” нэрийн брэнд сумтай болж, албан ёсоор гардсан нь Монголын дартсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Түүний нэрийнх нь брэнд сум олон улсын худалдааны цахим хуудсанд тавигдан худалдаж эхэлжээ.
2023-06-23
Б.ЧИНБАТ: Би чинь “азтай туучий” шүү дээ
Үүний хөгжмийн зохиолчоор ажиллах амаргүй бөгөөд хариуцлагатай ажилтай болжээ. Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь. Маш их баяртай байна” гэж тэрбээр сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд хуваалцсан юм. Энэ талаар хөгжмийн зохиолчоос тодрууллаа.
2023-06-21
Д.ЭНХСАЙХАН: Хэрлэн, Туул, Орхон, Сэлэнгэ дагуух шугуй сөнөхөд ойрхон байна
Ойн аж ахуйн инженер, доктор, профессор, байгаль орчны гавьяат ажилтан Д.Энхсайхантай ярилцлаа. Тэтгэвэрт гараад нэлээд хэдэн жил болсон ч хүмүүс түүнийг ер зүгээр суулгадаггүй юм билээ. Аймаг, сумынхан, төслийнхөн, “Тэрбум мод” хөдөлгөөнийхөн ч залж, зөвлөгөө авсаар. Ийм нэгэн “Төрд хэрэгтэй зайран”-гаас сонин сайхан ихийг сонслоо.
2023-06-16
З.НАРАНТУЯА: Бидэнд дотоод зохион байгуулалтаа дахин өөрчлөх, буцах, бутрах эрх байхгүй
Намууд улс төрд орж буй залуу хүмүүс, эмэгтэйчүүд, дараа үеийнхнээ туршлагажуулж, мэдлэг олгон бэлддэг академик сургалтын байгууллагатай байх учиртай. Сүүлийн үед АН, МАН ийм сургалтын байгууллагатай болж, хүмүүсээ бэлддэг боллоо. Алдаа гаргахаас сэргийлэхийн тулд үг хэллэг, үйлдэл, гадаад үзэмждээ анхаарч ажиллахаас эхлээд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй байдаг. Ийм бэлтгэлгүйгээр улс төрд орж ирсэн хүмүүс алдаа гаргах тохиолдол бий. Иргэдийн жендерийн талаарх мэдлэг, боловсролтой ч бас холбоотой. Эрэгтэй гишүүдийн алдааг томруулж хардаггүй атлаа эмэгтэйчүүд рүү илүү дайрдаг. Тиймээс аль болох олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдож, алдах нь алдаад, хийх нь хийгээд явж байтал нийгэм аяндаа хүлээн зөвшөөрдөг болно.
2023-06-15
Н.ЖҮРМЭДДОРЖ: Дэлгэцэд дүнг харуулахад манай хамтлаг хол түрүүлсэн байлаа
СУИС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан Японы Осака хотод болсон цөөхүүл хөгжимчдийн олон улсын VIII уралдааны гранпри шагнал, алтан медалийг авч, энэ жил анхлан бий болгосон онлайн үзэгчдийн шагналыг нь ч хүртсэн билээ. Эх орондоо хэдхэн хоногийн өмнө ирсэн тэдний төлөөлөл эвэр бүрээч, СУИС-ийн багш, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржоос товч мэдээлэл авлаа.
2023-06-14
Г.ОЮУНДАРЬ: Морин шарилжаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
Энэ жилийн уралдааны эцсийн шатанд 30 орчим төсөл шалгарсан бөгөөд шүүгчид эдийн засгийн үр өгөөж, судалгаа хөгжүүлэлт, туршилтын үр дүн зэргийг харгалзан дээрх багийн санаачилгыг шилдгээр өргөмжилж, удаах гурван байрыг нь урамшуулсан юм. “Артемис” багийн гишүүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн инновац хариуцсан мэргэжилтэн, ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Оюундарьтай ярилцлаа.
2023-06-09
Ц.АНАР: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцээд өрсөлдөх зүүд мэт санагдсан
Тухайлбал, Тэрэлжид болсон хаданд авиралтын хотын АШТ-д удаалж, Д.Чадраабал агсны нэрэмжит УАШТ-ээс хүрэл, “URSA сup” спорт авиралтын АШТ, мөн “Ice challenge” мөсөнд авиралтын хотын АШТ-ээс мөнгөн медаль зүүж гэрийнхнээ баярлуулав. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, шагналын тавцанд зогссон юм. Өдгөө шилдгүүдийн эгнээнд жагсаж, хилийн дээс алхдаг болсон түүнтэй ярилцлаа.
2023-06-09
З.ТЭМҮҮЛЭН: Зурагтаар хөлбөмбөгийн тэмцээн үзээд тоглож эхэлсэн
Улмаар Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт хүрэл медаль хүртэхдээ клубийнхээ нэрийн өмнөөс гоолын самбарт нэрээ гаргасан хамгийн залуу тамирчнаар тодорсон. З.Тэмүүлэн хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжилж буй “Mobi premier league 2022-2023” тэмцээнд өрсөлдөж, улирлын 23 тоглолтын дараах байдлаар багийнхнаасаа 14 гоол оруулсан юм. Лигийн мэргэн буучдын жагсаалтын зургадугаарт бичигдсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
2023-06-08
Р.БҮҮВЭЙБААТАР: Улаан буудайн ургацын хэмжээг 30 хувиар өсгөх боломжтой
Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Бүүвэйбаатартай ярилцлаа. Тэрбээр тус сургуульд 40 гаруй жил багшилж буй бөгөөд 1991 онд анх улаан буудайн үрийн чанарыг дээшлүүлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд цахилгаан орон ашиглах талаарх судалгаа хийн техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Улмаар дээрх судалгаагаа гүнзгийрүүлэн 2022 онд Шинжлэх ухааны академиас техникийн шинжлэх ухааны докторын зэрэг авчээ.
2023-06-06