Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрчээ
Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
2024-01-17
Засгийн газруудын өрийн дарамт, эрсдэлийн талаар хэлэлцжээ
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо 2024 оны нэгдүгээр 15-19-ний өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт болж байна. Энэ хүрээнд Дэлхийн улс орнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтворгүй байдал, засгийн газрууд болон аж ахуйн нэгжүүдийн өрийн дарамт зэрэг эрсдэл нь дэлхийн эдийн засгийн 2024 оны төлөв байдлыг амаргүй болгож буй талаар оролцогчид хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.
2024-01-17
ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох нь
Бас мал аж ахуйн чиглэлээр (эрчимжсэн мал аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ, малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл) үйл ажиллагаа явуулдаг бол дээрх зээлээс авч болох гэнэ. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийнхэн (оёмол, сүлжмэл, мод, модон, арьс, ширэн, гоо сайхны бүтээгдэхүүн, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл) хамрагдаж болох нь. Түүнчлэн үйлчилгээний чиглэлээр (ахуйн үйлчилгээний төв) ажилладаг бол хөнгөлөлттэй зээл авах боломжтой аж. Үүнд хамрагдахыг хүсвэл төслийн материалыг энэ сарын 24-нөөс 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж буй гэнэ.
2024-01-17
Өвөрхангай аймагт инфляц 8.5 хувиар өсжээ
ҮСХ-ны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд ӨОМҮ-ээс 7.9 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын жилийн инфляц 8.6 хувьд хүрчээ. Харин Хэнтий аймагт 5.1 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 8.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
2024-01-17
1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэхээр яригдаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
2024-01-17
Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ
Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.0 (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.0 (51.6%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
2024-01-17
ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой боллоо
ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор орон даяар байрлах 400 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгож эхэллээ. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь үүнийг УБЕГ-ын харьяа бүртгэлийн төвүүд болон төрийн үйлчилгээний Киоск машинаар дамжуулан олгодог байсан бол иргэд өөрт ойр байрлах ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой болж буй.
2024-01-16
Цагаан идээний үнэ өсжээ
Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж эхлэхтэй зэрэгцэн цагаан идээний үнэ өсжээ. Тухайлбал, зах, худалдааны төвүүдэд ааруулын үнэ кг нь 65 000 төгрөгөөс дээш байгаа аж.
2024-01-16
“Та и-баримтаа авахаа мартуузай”
“Metromall” худалдааны төвд байрладаг “Сооl kids” хүүхдийн хувцасны дэлгүүр үйлчлүүлэгчдээ зориулан“Та и-баримтаа авахаа мартуузай” гэсэн бичигтэй самбар байршуулжээ. Ингэснээр худалдагч НӨАТын баримт өгөхөө мартсан бол үйлчлүүлэгч түүнийг сануулах нь. “Сооl kids” дэлгүүрийн энэ хүү санаачилгыг нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэрлэл үзүүлэхээр хэмээн сайшааж болно
2024-01-16
Гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2024-01-16
Бүх төрлийн тээврийн орлого 52 хувиар өсөв
Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 41.5 сая тонн буюу 68.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд ачаа тээврээр тээсэн бараа, бүтээгдэхүүн 36.9 (2.1 дахин), төмөр замаар тээвэрлэсэн нь 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2024-01-16
ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой
Энэхүү урамшуулалт аяны хугацаанд нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой юм. Харин байгууллагын ЮнионПэй карт нь энэхүү урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу. 2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас “iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
2024-01-15
АНУ-аас нийлүүлж буй хоёр зүтгүүрийг ирэх сард авчрах нь
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a caterpillar” компаниас SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүрийг манайд анх удаа нийлүүлэхээр болсон. Одоогоор эхний хоёр зүтгүүрийг Номхон далайгаар тээвэрлэж буй бөгөөд ирэх сард БНХАУ-ын Тяньжины боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд авчрахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ
2024-01-15
АХБ-тай 168.2 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурав
Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны (АХБ) суурин төлөөлөгч нар “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн I үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28 саяын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, хот, хөдөөгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдүүлэхийг зорьж буй аж
2024-01-15
Агаарын геофизикийн судалгааны ажлын тендер зарлах нь
Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ
2024-01-15
Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ
Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15
Давосын чуулга уулзалтаар геополитик, дэлхий дахины аюулгүй байдлын сэдвийг хөндөнө
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлж, нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор тус чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай ярилцах юм.
2024-01-15