Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж эхлэхтэй зэрэгцэн цагаан идээний үнэ өсжээ. Тухайлбал, зах, худалдааны төвүүдэд ааруулын үнэ кг нь 65 000 төгрөгөөс дээш байгаа аж. Энэ нь өнгөрсөн сард ааруулыг кг-ыг нь ойролцоогоор 30 000 төгрөгөөр борлуулж байснаас өндөр дүн. Түүнчлэн цагаан идээгээр зассан тавгийн иж бүрдлийг 350 000 орчим төгрөгөөр худалдаж байна. Мөн өнгөрсөн сард худалдааны төвүүдэд аарц кг нь 5000 төгрөгийн үнэтэй байсан нь өдгөө хоёр дахин нэмэгдээд байна.