Австрали улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 82 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Сүүлийн 5 жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 16.9 хувиар нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх зорилт 40 орчим хувьтай байна.
2021 онд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл 59.1 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн жилд 54 хувь болж буурчээ. Тус улс 2023 оны дөрөвдүгээр сард нүүрсний хуучин станцыг хааж, 2025 онд дахин нэг станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ.
Австрали улс нүүрсний цахилгаан станцуудаа жижиг модульт цөмийн эрчим хүчний реактороор солиход 387 тэрбум австрали доллар буюу 249 тэрбум ам.доллар шаардлагатайг гэх мэдээллийг өгч байсан. Тодруулбал, тус улсын Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн “Австралийн хувьд цөмийн эрчим хүчнээс илүү сайн хувилбар үгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Австрали улсын эрчим хүчний систем дэх нүүрсний 21.3 ГВт хүчин чадалтай станцуудыг орлуулахын тулд жижиг модульт цөмийн 71 реактор хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ.