Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны арванхоёрдугаар сард 3421.21 төгрөг болж, ӨОМҮ-ээс 10.08 төгрөгөөр, өмнөх сараас 19.44 төгрөгөөр чангарсан байна.
Юаньтай харьцах сарын дундаж ханш 478.75 төгрөг болж, ӨОМҮ-ээс 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 2.49 төгрөгөөр суларчээ. Харин рубльтэй харьцах сарын дундаж ханш 37.62 төгрөг болж, ӨОМҮ-ээс 14.73 төгрөгөөр, өмнөх сараас 0.52 төгрөгөөр тус тус чангарсан мэдээллийг ҮСХ-ноос өглөө.