“Metromall” худалдааны төвд байрладаг “Сооl kids” хүүхдийн хувцасны дэлгүүр үйлчлүүлэгчдээ зориулан“ Та и-баримтаа авахаа мартуузай” гэсэн бичигтэй самбар байршуулжээ. Ингэснээр худалдагч НӨАТ ын баримт өгөхөө мартсан бол үйлчлүүлэгч түүнийг сануулах нь. “Сооl kids” дэлгүүрийн энэ хүү санаачилгыг нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэрлэл үзүүлэхээр хэмээн сайшааж болно. Учир нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд 2016 оноос НӨАТ-ын баримтыг иргэдэд заавал олгох үүрэг хүлээсэн. Үүнийг хэрэгжүүлээд найм дахь жилийнхээ нүүр үзэж буй юм. Гэсэн ч өдий хүртэл бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Зах, худалдааны төвүүдэд и-баримт өгөх нь тун ховор үзэгдэл. Зарим худалдагчаас баримт авахыг шаардахад “Манайх баримт гаргадаггүй” гээд л цааш хараад суучих нь ч бий. Уг нь бүгдээрээ баримт олгохын зэрэгцээ дээрх дэлгүүр шиг иргэдэд сануулдаг болох шаардлагатай.