АНУ-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-06-27
Жижиг хувьцаа эзэмшигчид хохирсон хэвээр байна
Гэхдээ сайны хажуугаар саар зүйл цөөнгүй. Тухайлбал, 2023 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн 79 компани байгааг энэ сарын эхээр мэдээллээ. Уг компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, хувьцааных нь арилжаа идэвхгүй, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн нийтлэг үндэслэлтэй байжээ. Улмаар дээрх компаниудад МХБ, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хүргүүлж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар зургадугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэхийг анхааруулсан юм.
2023-06-27
МСНЭ-ийн гишүүд БНХАУ-д зочилж, хамтарсан сурвалжилга бэлтгэж байна
Тодорхой хэлбэл, зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд, Ардын өдрийн сонин, Гуанмин өдрийн сонин , Монцамэ агентлаг, Өвөр Монголын радио телевиз хороо, Өвөр Монголын Өдрийн сонин, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Монголын мэдээ сонин зэрэг Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Хятадын өндөр хөгжилтэй хотууд болох Шанхай болон Жянсу хотоор аялж, Хятадын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, түүнчлэн Хятадын сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралыг сурвалжлах юм.
2023-06-26
Унци алтны ханш 1930 ам.доллар болов
Алтны ханш баасан гарагт хямдарлаа. Улмаар эл таваарын үнэ өмнөх долоо хоногт сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд байгаагүй өндөр дүнгээр доошилсон тухай “Reuters” уламжлав. Ам.долларын ханш чангарсан болон Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл үүнд голлон нөлөөлсөн аж. Баасан гарагт унци шар металлын ханш 1930 ам.доллартой тэнцсэн юм. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын эхээр унцийнх нь үнэ 2000 “ногоон” даваад байсан бол өдгөө ийн хямдраад байна.
2023-06-26
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ
Даралт ихсэх өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй төдийгүй зүрх судасны шалтгаант өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
2023-06-26
МХБ 276.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
МХБ-ийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм статистикийг хүргэж байна. Зургадугаар сарын 19-23-ны өдрүүдэд таван удаагийн үнэ цаасны арилжаа, 10 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 276,725,986,085.2 төгрөгийн арилжаа хийжээ.
2023-06-26
Байгаль орчны төв лабораторийг өргөтгөн байгуулах нь
Манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд төв лабораторийг Арцатын амны 3900 ам метр талбайд өргөтгөн барихаар болжээ. Барилгыг нь шинэчлээд зогсохгүй техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулж, инженер, техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэн, хяналт шинжилгээг 100-гаас доошгүй үзүүлэлт (өдгөө 47 буй)-ээр өндөр түвшинд хийдэг болгох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
2023-06-26
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Инфляц улсын хэмжээнд өнгөрсөн сард 11.3, Улаанбаатарт 10.8 хувьтай байсан ч аажим саарах төлөв ажиглагджээ.
2023-06-26
Мах экспортлох аж ахуйн нэгжүүд 15 баримт бичиг бүрдүүлнэ
“Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Эл системийг ирэх сарын 1-нээс ашиглалтад нэвтрүүлэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилган, зардал хэмнэж, дээрх гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгах боломж бүрдэх аж. Мах экспортлоход 26 нэр, төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 13 бус, дөрөв хоног болох гэнэ.
2023-06-26
Эсгий гудас биеийг хоргүйжүүлнэ
Тэнд “Могу” брэндийн бор болон цагаан эсгий гудас бий. Нэг, эсвэл хоёр хүнийх гэж байдаг бөгөөд үнэнь 70-155 мянга. Хүүхдийнх нь 35 000 төгрөг аж. Мөн хүссэн хэмжээгээ өгч захиалж болдог юм байна. Эсгий нь дулаан сайн хадгалдаг, эдэлгээ сайтай, чийгийг шингээж дулаан болгох шинж чанартай, биеийг хоргүйжүүлэх ардын уламжлалт бүтээгдэхүүн билээ.
2023-06-23
“Бичил 2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхний өдрөө биелэв
Үндсэн төлбөр төлөх хугацаа нь хоёрдогч зах зээлийнх нь арилжааг эхлүүлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50, 24 дэх сарын дараа үлдэх 50 хувь байх энэхүү ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө буюу өчигдөр дээрх үнийн дүнд хүрсэн тул хаалаа. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид ХБҮЦ арилжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор дээрх ХБҮЦ-наас өмнө найман ийм үнэт цаас бүртгэж, анхдагч зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн аж.
2023-06-23
Ирэх саруудад газрын тосыг нөхөн нийлүүлнэ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ.
2023-06-23