МХБ-ийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм статистикийг хүргэж байна. Зургадугаар сарын 19-23-ны өдрүүдэд таван удаагийн үнэ цаасны арилжаа, 10 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 276,725,986,085.2 төгрөгийн арилжаа хийжээ. Тодруулбал, нийт 68 компанийн 7,416,770 ширхэг хувьцааг 2,373,280,046.38 төгрөгөөр арилжааллаа. Мөн дээрх өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 670 ширхэг үнэт цаас 67,000,000 төгрөгт хүрчээ. Харин зургадугаар сарын 20-ны өдөр багцын арилжаагаар 92,861 ширхэг үнэт цаасыг 278,583,000 төгрөгөөр арилжааллаа. Ийнхүү зах зээлийн үнэлгээ 11,029,979,730,701 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,366.14 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.