МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч, зураглаач нар БНХАУ-ын бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужид ажиллаж байна. Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" аялалд МСНЭ-ийн 30 орчим сэтгүүлч БНХАУ-ын 20 орчим сэтгүүлч хамрагдан хамтран ажиллаж буй.
Тодорхой хэлбэл, зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд, Ардын өдрийн сонин, Гуанмин өдрийн сонин , Монцамэ агентлаг, Өвөр Монголын радио телевиз хороо, Өвөр Монголын Өдрийн сонин, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Монголын мэдээ сонин зэрэг Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Хятадын өндөр хөгжилтэй хотууд болох Шанхай болон Жянсу хотоор аялж, Хятадын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, түүнчлэн Хятадын сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралыг сурвалжлах юм.