Манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд төв лабораторийг Арцатын амны 3900 ам метр талбайд өргөтгөн барихаар болжээ. Барилгыг нь шинэчлээд зогсохгүй техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулж, инженер, техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэн, хяналт шинжилгээг 100-гаас доошгүй үзүүлэлт (өдгөө 47 буй)-ээр өндөр түвшинд хийдэг болгох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Байгаль орчны төв лабораторийн барилгын зураг төсөл, төслийн явцын тайлан, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан БНСУ-ын компани хоёр орны холбогдох байгууллагынхантай өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулж, ажлаа албан ёсоор эхлүүлжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл