Зун бол өвлийн бэлтгэлээ базаадаг улирал. Орон нутгийнхан болон гадаадад амьдардаг хүмүүс нийслэлд ирээд буцахдаа авч явдаг зүйлсийн нэг нь эсгий гудас. Хонины ноосоор хийдэг уг бүтээгдэхүүнийг “Нарантуул”, “Хархорин” захаас худалдаж авч болох юм. Цаг хэмнэж, тав тухтай үйлчлүүлэх бол “Улаанбаатар төмөр зам”- ын төв буудлын зүүн талд байдаг “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд очиж болно. Тэнд “Могу” брэндийн бор болон цагаан эсгий гудас бий. Нэг, эсвэл хоёр хүнийх гэж байдаг бөгөөд үнэнь 70-155 мянга. Хүүхдийнх нь 35 000 төгрөг аж. Мөн хүссэн хэмжээгээ өгч захиалж болдог юм байна. Эсгий нь дулаан сайн хадгалдаг, эдэлгээ сайтай, чийгийг шингээж дулаан болгох шинж чанартай, биеийг хоргүйжүүлэх ардын уламжлалт бүтээгдэхүүн билээ.
Бэлтгэсэн: Р.Жаргал