Рок попын хамтлаг, уран бүтээлчид хамтран “Best hits-2025” шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг өнөөдөр үдэш “Corporate сonvention сenter”-т зохион байгуулах нь. Уг тоглолтод “Хурд”, “Никитон” хамтлагийнхан болон дуучин Г.Эрдэнэбилэг, Jason буюу Б.Баяржавхлан тэргүүтэй уран бүтээлчид оролцох аж. Мөн өвлийн өвгөн, цасан охид зэрэг олон гэнэтийн бэлэг хүлээж буй гэнэ. Үүнээс гадна “Astory grand hall” компанийнхан “Хүрээ үдэш-2025” шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг энэ сарын 28-нд зохион байгуулна. Энэхүү цэнгүүнд өвлийн өвгөн, цасан охин төдийгүй олон уран бүтээлч оролцох юм байна. Тухайлбал, “Lumino”, “Fire” зэрэг хамтлагийнхан уран бүтээлээ олны хүртээл болгоно. Бас дуучин Н.Наранбаатар, Г.Эрдэнэчимэг, Mvchi буюу Ч.Мөнхжин нар хүрэлцэн ирэх аж. “Хүрээ үдэш-2025” шинэ жилийн цэнгүүний тасалбар 275 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнд хоол, угталтын халуун дарс багтжээ.
У.Цэцэг