2023 он гарснаас хойш Ганцмод боомтоор нийт 15 сая тонн ачаа тээвэр нэвтрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тус боомтын ачаа тээвэр өмнөх онтой харьцуулахад бараг дөрвөн сарын өмнө ийнхүү зорилтот түвшинд хүрчээ. Ингэснээр тус боомтоор өдөрт нэвтрэх ачаа тээврийн хэмжээ 170 мянган тонныг даваад байна. Өвөр Монголын Өөртөө засах орны нутагт орших Ганцмод боомт нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болдог. Тус боомтын ачаа тээвэр ийнхүү зорилтот түвшинд очсоноор амжилтад хүрсэн бүс нутгийн анхны авто замын боомт болж байна.