Шанхай хотод цөөнгүй хуучны орон сууц бий. Эдгээр нь цахилгаан шатгүй юм байна. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас тодорхой төсөв гаргаж, эдгээр хувийн орон сууцуудад цахилгаан шат суурилуулж эхэлжээ. Тухайлбал, Үличяо гудамж дахь Гүнфан хороололд голчлон ахмадууд амьдардаг. Тиймээс оршин суугчдын тав тухыг хангах, тухайн байрны өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 7 ширхэг цахилгаан шат суурилуулсан байна. Гүнфан хорооллын дарга Qian shi lei "Байруудад долоон өнгийн 7 цахилгаан шат суурилууллаа. Оршин суугчдын гуравны хоёр хувь нь цахилгаан шат суурилуулахыг зөвшөөрсөн. Цахилгаан бас бүр чиптэй, царай танигчтай. Энэ ажлыг хийхэд Засгийн газар нийт зардлын 40, иргэд 60 хувь гаргасан" хэмээн мэдээлэл өгсөн. Цаашид Шанхай хотын хуучны бүх барилгыг цахилгаан шаттай болгох юм байна.