Өмнөд хөршид зохион байгуулсан ширээний теннисний олон улсын тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс “Оч”, “Чемпионс”, “Мастерс”, “Зеникс”, “Буянт-Ухаа” орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумын тамирчид оролцлоо. Эл тэмцээнд 12 орны багийн тоглогч өрсөлдсөн. Тэднээс багийн төрөлд бага насны охидын ангилалд Т.Болор-Эрдэнэ (“Чемпионс”) Б.Номундарь (“Мастерс”) С.Монголжингоо (“Зеникс”) нар мөнгө, Б.Нарансолонго, О.Есүгэн, Н.Амингоо (Батсүмбэр) Д.Сондор (“Буянт-Ухаа” клуб) нар хүрэл медаль хүртэв. Дунд насныхны ангилалд Т.Оюун-Эрдэнэ (“Чемпионс”) С.Саруул, М.Энхбуян (“Зеникс”) нар III байр эзэллээ. Ахлах насны хөвгүүдийн ангилалд “Оч” клубийнхнээс Б.Дөлгөөн, Б.Энхтамирбаясгалан, Б.Энхтөгөлдөрбаясгалан нар аварга болсон юм. Охидын ангилалд Т.Энхжин, Г.Хулан, Г.Хүслэн (“Чемпионс”) нар хүрэл медаль зүүсэн. Ганцаарчилсан төрөлд бага насныхнаас T.Оюун-Эрдэнэ аваргын төлөө тоглож удаалсан бол ахлах насныхнаас Б.Энхтамирбаясгалан алт, Б.Дөлгөөн хүрэл медаль гардав.