АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхаа хөгжүүлэх гэсэн Монгол Улсын хүчин чармайлтад техникийн талын дэмжлэг үзүүлэх Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг тусгажээ. Ингэснээр олон улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн дэлхий дахинаа уул уурхайн салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэлгэрүүлэх АНУ-ын өргөн хүрээний зорилтын тусгал болж байна.