Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын 287 айлын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа асуудлаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 129 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Гэвч хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны хотхоны барилга угсралтын ажил гацжээ. Мөн "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцгээс болоод ажил гүйцэтгэгч ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар мэдээлэл өглөө. Тиймээс “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг чөлөөлөхийг шаардсан юм. Мөн түүнийг Засгийн газрын “Шүүр” ажиллагаанд оруулж, чөлөөлөх шаардлагыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарт хүргүүлэх юм байна.