Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсөхөд: Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023-01-06
Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-01-04
Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Нямгэрэл, “Комплекс дижитал экосистем” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбаатар, “Дижитал эксчейнж Монголиа” ХХК -ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал нар оролцлоо.
2022-12-29