СЗХ-ны ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан үүнд заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх журам, бусад хэм хэмжээний акттай нийцүүлж дээрх хорооноос баталсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрмийн I хавсралт Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын шинэчилсэн найруулга, Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага болон зохицуулалтын салбаруудад мөрдөж буй захиргааны хэм хэмжээний актуудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Мөн дээрх журмын шинэчилсэн найруулгаар кастодиан болон санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагааны зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үүнд нэгтгэн боловсруулсан аж. Түүнчлэн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн Ц.Ундрал