Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хурал өчигдөр болж, “Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ТӨХК-ийн нэмж гаргах хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү биржээр хувьцааг нь нээлттэй арилжих зарчмаар олон нийтийн хяналтад оруулан, санхүүгийн сахилга бат, засаглалыг нь сайжруулж, ил тод, тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй аж. Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй компани байдаг гэнэ. Уг жишгийн дагуу МХБ нь нийт гаргасан хувьцааныхаа 34 хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгох нь. арим эх сурвалжийн мэдээлж буйгаар 11.9 тэрбум төгрөг “босгохоос” 90 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэхээр тооцжээ. Ингэснээр тус компанийн ашигт ажиллагаа дээшлэн, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, улмаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой .