Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сүү” компанийн 2021 оны хоёрдугаар хагас жилийн ногдол ашиг болох нэгж үнэт цаасанд 4.39 төгрөг (татвар суутгасан дүн) буюу нийт 83.4 саяыг тараасныг хувьцаа эзэмшигчдийн (5262) төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулжээ. Мөн “Материал импэкс” ХК 2021 оны ногдол ашиг болгон нэгж үнэт цаасанд 218.5, нийт 41.7 сая төгрөг тараасныг 1473 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулсанаж. Түүнчлэн “Булигаар” ХК-ийн 2021 оны ногдол ашиг болох нэгж үнэт цаасанд 570, нийт 26.7 сая төгрөгийг 687 хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлсэн байна. Тэгвэл АПУ компани 2022 оны нэгдүгээр хагас жилийн ногдол ашиг болгон нэгж хувьцаанд 42.75 төгрөг олгохоор болсныг 15 079 эзэмшигчийн дансанд байршуулжээ. Тодруулбал, хувьцаа эзэмшигчид 82.73 сая ширхэг үнэт цаасандаа ногдох 3.42 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсныг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Сонор