Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээжээ. Харин Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд үндэслэн “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн “Гендекс ҮЦК”, “Азиа пасифик секьюритис ҮЦК” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж. Бас “Гаүли ҮЦК” ХХК-ийн андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэнэ. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлд холбогдох өөрчлөлт оруулж, олон нийт болон харьяалагдах татварын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажлын 10 хоногийн дотор мэдээлэхийг үүрэг болгосон тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Сонор