Монгол, ХБНГУ-ын уран бүтээлчид Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нүүдэлчдийн аж ахуйг илэрхийлсэн “Монголын хоёр хоног” үзэсгэлэнг дэлгээд байна. Уг үзэсгэлэнг Монголын орчин үеийн урлагийн“Хөх нар” төв, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Германы Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа хамтран, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийнойдзориуланзохионбайгуулж буйгаараа онцлог юм. Үүнээс өмнө Герман болон Монгол Улсад болсон“Арт кэмп Бавария”, “Орчин цагийн нүүдэлчдийн жим”, “Нуур арт кэмп” үзэсгэлэндоролцсонзураачдынбүтээлийг эл үзэсгэлэнд толилуулж, олны хүртээл болгож буй. Тухайлбал, Б.Баатарзориг, Д.Бадам, Ё.Далх-Очир, Э.Энхзаяа, Г.Гэрэлхүү, Л.Мөнгөнцэцэг, Б.Мөнхцэцэг, Б.Номин, Ё.Төгөлдөр болонА.Р.Пенк, Франз Акерманн, Хайке Барановский, Карл Хайнз Жэрон, Надин Рэннерт, Симон Коэрнер зэрэг орчин үеийн урлагийн төлөөлөл болсон зураачдын бүтээлийг энэ удаа дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнг алдарт зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс санаа авч “Монголын хоёр хоног” хэмээн нэрлэсэн ба энэ сарын 28 хүртэл дэлгэх аж.