Уран бүтээлч Л.Мөнгөнцэцэг анхны бие даасан “Атлах ба үнэрлэх” үзэсгэлэнгээ энэ сарын 29 хүртэл олон нийтэд толилуулна. Тэрбээр үйлдлийн урлагаар олон нийтэд танигдсан уран бүтээлч юм. Өв соёлоо шингээж, хот, хөдөөгийн соёл, үндэсний хувцсаа голчлон тусгадгаараа түүний бүтээлүүд онцлогтой. Тус үзэсгэлэнд долоон уран зураг, хоёр дүрс бичлэг багтаж буй.
Тэдгээрээр дамжуулан нүүдлийн соёл, неолиберализм, даяаршилын асуудлыг олон нийтэд хүргэхээр зорьжээ. Уг үзэсгэлэнг В контемпорари арт галерейгаас сонирхох боломжтой.
А.ҮҮЛЭЭ