Хүүхэд, багачуудын хэдийн хүсэн хүлээдэг болсон “Bravo circus-5” эхлэх нь. Энэ удаагийн тоглолтод дэлхийн циркийн олимп гэгддэг Монте Карлог ийн наадмын алт, мөнгөн цомын эзэн Бруно Тонигийн нэн ховор цагаан, ягаан, шар 11 бар үзүүлбэр үзүүлэх юм байна. Мөн амь эрссэн хавчаахайн үзүүлбэр, Агаараар дүүлэн нисэх зоригт бүcгүйчүүд, Африкийн алдарт акробатчин Данелагийн газрын цагариг, Италийн циркийн хөгжилтэй алиалагч Жой Коста нар уригдан ирж буйгаараа онцлогтой гэнэ.
Манай улсаас Монте Карло гийн наадмын “Мөнгөн алиалагч” цомын эзэд шидэгч банзнаас үсрэх, дан дугуйн дээрх жонглер, морьтон залуусын эрэмгий үзүүлбэр үүдээ толилуулах аж. Мөн дуучин Ц.Мичидмаа, Энжи буюу А.Эрдэнэцэцэг нар ая дуугаа өргөж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар хөтлөх юм байна. “Bravo circus-5”-ыг Бөхийн өргөөнд энэ сарын 17-нд нээх бөгөөд аравдугаар сарын 6 хүртэл өдөр бүр 11.00, 15.00, 19.00 цагт тоглох аж. Тасалбарын үнэ суудлын байршлаас хамаараад 20-150 мянган төгрөг юм байна.