Гэр бүлдээ хүрэлцэхүйн дутагдалтай хүн бусад хэн нэгний хүрэлцэх үйлдэлд маш амархан татагдах магадлалтай байдаг.
Хүрэлцэхүй гэдэг нь үгэн биш харилцааны нэг хэлбэр, биеийн хэлний нэг төрөл юм. Үнсэх, тэврэх, хөтлөлцөх, өвөр дээрээ суух гээд арьсаар шүргэлцэж байгаа үйлдлүүдийг хүрэлцэхүйд хамааруулдаг.
Тэврэлт:
Цээжээрээ зүрх зүрхээ нийлүүлээд бие биенээ чин сэтгэлээсээ тэврээрэй. Тэврэлт нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг арилгадаг. Ханийнхаа тэврэлтээс хайрыг мэдэрдэг, аюулгүй байдал хамгааллыг мэдэрдэг. Их уурссан хүнийг тэврээд авахад тэр дороо тайвширдаг байна.
Үнсэлт:
Өглөө ажилдаа гарахдаа ханиа, хүүхдээ заавал үнсэж байгаарай. Өглөө ханьдаа үнсүүлсэн хүн үнсүүлээгүй хүнээс илүү өөдрөг урам зоригтой байдаг байна. Өглөө ээж аавдаа үнсүүлээд гарсан хүүхэд цаанаа нэг цовоо цолгин, өөртөө итгэлтэй байдаг гэжээ.
Гэр бүлийн харилцааг сайжруулах, сайхан харилцааг удаан хадгалах нэг арга зам нь хүрэлцэхүй юм шүү.
Эхнэрээ, нөхрөө, хүүхдээ үнсэж, тэвэрч хүрэлцэхүйн сайхнаар биесээ тэжээж эрхэмсэг өөдрөг алхаарай...