ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж ялсанд Дональд Трампад баяр хүргэх бодолгүй байгаа тухай Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Сонгуулийн албан ёсны дүн гарахаас ч өмнө Трампад улс орын удирдагчид хэдийнээ баяр хүргээд эхэлсэн.
Харин Оросын удирдагчийн тухайд бол Песковын хэлснээр "Манай улсын эсрэг дайнд шууд болон шууд бусаар оролцож байгаа найрсаг бус орны тухай ярьж байгааг мартаж болохгүй" гэж тэмдэглэв.
“Владимир Путин түүнд баяр хүргэхгүй бол Дональд Трамп гомдох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Песков “Манай хоёр орны харилцаа түүхэндээ хамгийн доод цэгтээ байгаа бөгөөд үүнээс илүү муудах бараг боломжгүй. Цаашид юу болох нь АНУ-ын дараагийн удирдлагаас хамаарна” хэмээн тайлбарлажээ.