АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй ч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампад дэлхийн улс орны удирдагчид хэдийнээ баяр хүргэж эхэлжээ.
Хамгийн түрүүнд Сальвадор улсын Ерөнхийлөгч Наиб Букеле баяр хүргэж, Трампыг "сонгомол ерөнхийлөгч" хэмээн нэрлэжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баяр хүргэсэн захидалдаа Трамптай энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Бүгд найрамдах намын ялалт нь дэлхий дахинд туйлын хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Трампыг Цагаан ордонд эргэн ирснийг “түүхэн” үйл явдал гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлжээ.
Бүгд найрамдах намд баяр хүргэсэн хүмүүсийн дунд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Сербийн удирдагч Александр Вучич, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Австрийн канцлер Карл Нехаммер, Литва, Латви, Польшийн удирдагчид байлаа.
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болсон.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад авах ёстой 277 сонгогчийн саналын 266 аваад байгаа бөгөөд түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис 219 санал авчээ.
Америкийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Трамп санал хураалтын үр дүнг тодорхойлох эргэлзээтэй долоон мужийн зургаад нь тэргүүлж байна.