Дисней болон Пиксар студийн тэргүүлэгч зураачдын нэг Болхен Бушиба мянга орчим (!) Филиппин охидыг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ.
Le Figaro сэтгүүлийн мэдээлснээр “Ratatouille”, “The Incredibles” зэрэг алдарт хүүхэлдэйн кинонуудыг бүтээсэн эл уран бүтээлчийн үйлдсэн жигшүүрт гэмт хэргийг Парисын шүүх дэлгэв.
Интерпол 2019 онд "Филиппин рүү мөнгө сэжигтэй шилжиж байгааг анзаарсны дараа" зураачийг шалгаж эхэлжээ.
Тэрбээр Darknet (харанхуй сүлжээ) ашиглан бага насны хүүхдийн эсрэг билгийн хүчилхийлэл үйлдэж буй харгислал явуулж буй шууд бичлэг худалдаж авахад 50 гаруй мянган ам.доллар зарцуулжээ.
Сэтгүүлд бичснээр , зураачийн цахим сүлжээгээр авсан бичлэг "хэдэн зуугаараа тоологдож, мянгаад хүүхдийг хамарчээ".
59 настай Бүчиба бичлэгт бяцхан хүүхдүүдийг хүчирхийлж буй этгээдүүдэд улам их харгислахыг тушааж байсан төдийгүй өөрөө хүүхдүүдийг тамлан зовоож байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Хохирогчид нь 5-10 насны охидууд байсан бөгөөд нэг нь дөнгөж хоёр настай байжээ.
Гэмт хэрэгтний шүүх хурал 10-р сарын 29-31-нд болсон байна:
Хэрэгтэн 25 жил шоронд хоригдож, улмаар 20 жил хяналтад байх ял авчээ.