АНУ-ын Вашингтон хотын төв гудамжинд байрлах , дэлгүүр, цайны газруудын эзэд тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа гарч болзошгүй эмх замбараагүй байдалд бэлдэж байгаа тухай "Reuters" мэдээлэв.
Тэдгээр жижиглэн худалдаа үйлчилгээний байгууллагууд өмч хөрөнгөө хамгаалах үүднээс хаалга үүд,цонхнуудаа фанераар таглан бэхэлжээ.
Мягмар гарагийн орой гэхэд Цагаан ордны ойролцоох өргөн чөлөөнд байрладаг бүх дэлгүүр, цайны газрууд хаалга цонхоо таглансан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний ойролцоо Палестиныг дэмжигчдийн зохион байгуулалтгүй жагсаал болж байгаа бөгөөд Палестины далбаа, эрээн ороолттой олон арван хүн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэж байна. Жагсаал болж буй газарт шинээр хүмүүс цугларсаар байгаа аж.
Цагаан ордны ойролцоох томоохон гудамжуудыг хаажээ.
.АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Мягмар гарагт болсон.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп найман мужид ялсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гурван муж, Вашингтон хотод илүүрхсэн гэж Америкийн “Edison Research” судалгааны фирм мэдээллээ. Гэхдээ сонгуулийн дүнг шийдвэрлэх магадлалтай мужуудад (Аризона, Висконсин, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Хойд Каролина) байдал тодорхойгүй хэвээр байна.