Арваннэгдүгээр сарын 12-нд нээгдэх “Airshow China 2024” олон улсын агаарын болон сансрын үзэсгэлэнд Хятад улс шинэ J-35A үл үзэгдэх буюу радарт харагддаггүй сөнөөгч онгоцоо танилцуулна гэж БНХУ-ын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний (PLAAF) албан ёсны төлөөлөгч хурандаа Нью Веньбо мэдэгдэв.
“J-35A үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг нээлттэй үзүүлснээр Хятадын Агаарын цэргийн хүчин дэлхийд F-22, F-35 гэсэн ижил төрлийн онгоцтой АНУ-ын дараа J-20 болон J-35A гэсэн хоёр үл үзэгдэх сөнөөгч онгоц эpэмшдэг хоёр дахь улс болж байгаа юм” хэмээн төөлөгчийн хэлснийг “Синьхуа” агентлаг иш татжээ.
Түүнчлэн үзэсгэлэнд анх удаа “Хүн-19” пуужингийн систем, довтолгоо-тагнуулын олон үйлдэлт шинэ нисгэгчгүй онгоц, мөн “Y-20” онгоцны ачааны тасалгааг тус үзэсгэлэнд танилцуулах юм байна.
“Airshow China 2024” үзэсгэлэн Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Жухай хотод болох бөгөөд 15 дахь удаагаа зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Орос, Франц, АНУ, Саудын Араб, Итали зэрэг 47 улс орон, бүс нутгийн 890 компани оролцоно.