Арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан зарим мужуудад Үндэсний гвардын цэргүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Энэ тухай CNN мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Вашингтон, Орегон мужуудад саналын хайрцгуудыг шатаасан хэрэг гарчээ. Үүний улмаас олон зуун саналын хуудас хүчингүй болсон байна.
Сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд Үндэсний гвардын цэргүүд хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ гэдгийг мужуудын захирагчид мэдэгджээ.