Канад Улс Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтнуудыг хөөн гаргахад хүрлээ гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.
"Би Ерөнхий сайд Модитой шууд холбогдсон. Бид тагнуулын газрын хамтран ажиллагсадтай ярилцсан. Харамсалтай нь өнгөрсөн есдүгээр сард Парламентын Доод танхимд хийсэн миний мэдэгдлээс хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Засгийн газар алхам тутамд няцаалт хийсээр байна" гэж Трюдо хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Сикх шашны нийгэмлэгийн удирдагчдын нэг Хардип Сингх Нижжарыг алах төлөвлөгөөнд Энэтхэгийн дипломат ажилтнууд оролцсон гэж Канад Улс үзэж байгаа юм.
Эл асуудал дэгдсэнээс хойш хоёр улсын тэргүүн нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лаос улсад болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа уулзжээ.
Ерөнхий сайдын тэмдэглэснээр Канадын эрх баригчид энэ хэрэгт Энэтхэгийн дипломатчид буруутайг нотлох баримтыг хараахан дэлгэж болохгүй байна.
Аравдугаар сарын 14-ний даваа гарагт Энэтхэгийн Засгийн газар Канадын дипломатчдыг хөөх шийдвэр гаргасны дараа Канадын тал эсрэг арга хэмжээ авч Энэтхэгийн дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийг хөөн гаргажээ.
2023 оны 9-р сард Канадын Ерөнхий сайд Трюдо Сикх шашны нийгэмлэгийн удирдагчдын нэг Хардип Сингх Нижжарыг аллагад Энэтхэгийн дипломатчдыг холбоотой гэж цагдаа нар сэжиглэж байна хэмээн мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа хөрсөн юм.