АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын үг яриа улам авцалдаагүй болж байна гэж The New York Times мэдээллээ.
Энэ нь түүний танин мэдэхүйн чадамж буурч байгааг илтгэж байх магадлалтай гэж хэвлэлд бичсэн байна.
Тус сонин Трампын олон нийтийн сүлжээнд тавигдсан жагсаал цуглаан дээр хэлсэн үг, ярилцлага, мэдэгдэл, постуудыг тоймлон авч үзжээ.
Өөрчлөлтийн шинж тэмдэг түүнийг 2015 онд улс төрийн тавцанд анх гарч ирснээс хойш илэрчээ. Цаг хугацааны явцад түүний үг, яриа улам бүр бараан өнгө аястай, ширүүн, уцаартай, урт, тодорхой зорилгогүй, бүдүүлэг, өнгөрсөн дээр илүү төвлөрч байсан гэж нийтлэлд дурджээ.
Трампын жагсаал цуглаан дээр хэлсэн үг 2016 онд 45 минут байсан бол одоо дунджаар 82 минут үргэлжилж байна. Бүгд найрамдах намын удирдагч анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байснаас 69%-иар илүү хараалын үг хэрэглэж байна. Эдгээр чиг хандлага нь улс төрчийн танин мэдэхүйн тодорхой өөрчлөлтийн үзүүлэлт байж болох юм мэргэжилтнүүдийн үзжээ