Өнгөрсөн амралтын өдөр “Formula-1”-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер 11 жилийн дараа анх удаа олны өмнө гарч иржээ.
Алдарт нисгэгч өөрийн охин Жина-Мариагийн хуримын ёслолд оролцож, хэрхэн түүнийг тахилын өмнө хөтлөн аваачиж байгааг харж байсан тухай “The Mirror” сонинд бичжээ.
Хуримын ёслол Майорка дахь Шумахерын гэр бүлийн шилтгээнд маш нууцлалтайгаар зохион байгуулжээ. Арга хэмжээнд ирсэн зочдыг гар утсаа түр хураалгахыг хүссэн байна.
2013 оны арванхоёрдугаар сард Шумахер ууланд цанаар гулгаж байгаад толгойдоо маш хүнд гэмтэл авсан юм. Түүний биеийн байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь 2021 оны 9-р сард Netflix платформ дээр уралдаанчны тухай баримтат кино гарсан үед хамаатан саднаас нь авсан байна. Тэгэхэд гэр бүлийн гишүүд нь Шумахерыг өөрөө бие даан хөдөлж, мөн ярьж чадахгүй бөгөөд зөвхөн нүдний харцаар харьцдаг гэж ярьжээ.
Михаэль Шумахер “Formula-1”-ийн долоон удаагийн аварга бөгөөд хамгийн олон удаа дараалан түрүүлсэн дээд амжилтын эзэн юм. 2000-2004 он хүртэл тэрээр Феррари автомашинйг жолоодож таван удаа түрүүлсэн. 1994, 1995 онд Бенеттонтой хамт дахин хоёр удаа түрүүлсэн юм. Мөн түүний хамгийн хурдан тойрог хийсэн рекордыг (77) одоо болтол хэн ч эвдэж чадаагүй байна