Дэлхий даяар шинэ тахал дэгдэх "өндөр" эрсдэл бий болоод байгааг Дэлхий Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээллээ.
Эрдэмтэд, эмч нарын анхаарлын төвд марбургийн вирус байгаа бөгөөд энэ нь коронавирусын шинэ хувилбар эсвэл ижил төстэй зүйл огт биш аж.
Руанда улсын Эрүүл мэндийн яам 30 дүүргийн долоод нь дээрх вирусын халдвар илрүүлсний дараа тус улсад анхны дэгдэлт гарсан болохыг баталжээ. Батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь Кигали дахь хоёр эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн ажилтнууд байжээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж буй гол зүйл нь халдвар авсан хүмүүс гадаадад жуулчлалаар явж, удаан хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Түүнэсс гадна шууд хавьтлын сэжигтэй нэг хүн Руанда улсыг орхин гарчээ.
Одоогоор вирусын гарал үүсэл, хэрхэн тархсан нь тодорхойгүй байна.
Марбург вирус нь Эбола вирустэй төстэй өвчин гэдгийг ДЭМБ-аас тодрууллаа. Эл вирус шууд хавьтал, гэмтсэн арьс, салст бүрхэвч, мөн цусаар дамждаг гэнэ.
Өвчний гол шинж тэмдэг нь халуурах, хоолой өвдөх, туурах, суулгалт өгч хэвлийгээр өвдөх, дотор муухайрч бөөлжих зэрэг илрэнэ. Мөн хамраас цус гарах, хүндэрсэн тохиолдол нүднээс цус гардаг аж.
Вирусын далд хугацаа 2-21 хоногт хэлбэлздэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогоор энэ өвчний эсрэг вакцин гараагүй байна.