Лхагва гарагт шилжих шөнө Иран улс Израилийн нутаг дэвсгэр руу пуужингаар довтолсон явдал Тегеран улсаа хамгаалах үйлдэл бөгөөд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Европ болон бусад орны мэргэжил нэгтнүүдтэй утсаар ярихдаа мэдэгджээ.
“Лалын Бүгд Найрамдах Иран Улс НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд үндэслэн хууль ёсны батлан хамгаалах эрхээ л хэрэгжүүлсэн бөгөөд цохилтынхоо байг зөвхөн цэргийн бааз, аюулгүй байдалтай холбоотой объектуудыг бай болгосон" гэж түүний хэлснийг Ираны ГХЯ-ны албан ёсны Telegram суваг иш татсан байна.
Тус байгууллагын мэдээлснээр, Аббас Аракчи Их Британи, Франц, Герман болон бусад хэд хэдэн орны ГХ-ийн сайд нартай утсаар ярьж, Ираны пуужингийн цохилт, мөн Газын зурвас болон Ливан дахь хурцадмал байдлын талаар ярилцжээ.
Тель Авив Газын зурвас болон Ливан дахь цэргийн мөргөлдөөнийг өдөөж байгаад, Палестины ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиегийн амь насыг хөнөөсөн террорист халдлагад Исламын Бүгд Найрамдах Иран Улс хоёр сарын турш тэвчээртэй хандсаныг Ираны Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэв.
Ярианы төгсгөлд Ираны ГХЯ-ны сайд хэлэхдээ бүх улс орнууд Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хурцадмал байдлаас сэргийлж, Газын зурвас, Ливантай холбоотой Израилийн түрэмгийллийг зогсоохын төлөө хүчин чармайлт гаргахыг дахин уриалав.
Өмнө нь Аббас Арагчи Ираны үйл ажиллагаа дууссан тухай мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Тель-Авивын шинэ өдөөн хатгалга нь Тегераны талаас илүү хатуу хариуг өдөөх болно гэдгийг онцолжээ.
Лхагва гарагт шилжих шөнө Израилийн арми Ираны талаас пуужин харвасан гэж мэдэгдсэн. Изралийн Ерөнхий сайдын ажлын албаны зөвлөх Дмитрий Гэндельманы мэдээлснээр 180 орчим пуужин байсан бөгөөд ихэнхийг нь замд нь устгасан байна. Мөн Тель-Авив өөрсдийг нь хохироосон хэн бүхэнд хариу арга хэмжээ авна гэдгээ амлажээ.
Харин Ираны “Farsi” агентлагийн мэдээлснээр пуужингийн 80-аас доошгүй хувь нь Израиль дахь байгаа оносон байна. Энэ цохилтын үеэр Израилийн Неватим бааз, 20 гаруй F-35 онгоц, Тель-Авивын ойролцоох гурван баазыг устгасан гэж Ираны бусад хэвлэлүүд мэдээлж байна.
Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) тэмдэглэснээр, өнөөдрийн халдлага нь Хезболла бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Насралла, Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание, Кудсын хүчний командлагч Аббас Нилфорушан нарын үхлийн хариу үйлдэл юм. Тэд мөн еврей улсын нутаг дэвсгэрт цэргийн болон аюулгүй байдлын чухал объектуудыг баллистик пуужингаар харвасан гэдгээ ч мэдэгдсэн байна.
Исламын хувьсгалт гвардийн корпусын Израйль руу довтлохдоо анх удаа хэт авианы пуужин ашигласан гэж мэдээллийн агентлагууд онцолж байна.
Дараа нь Ираны Жанжин штабаас мэдээлснээр, цохилтын бай нь Наватим, Хатзрим агаарын баазууд, мөн Израилийн тагнуулын албаны Моссадын төв байр, стратегийн радарууд болон ЦАХАЛ-ын цэргүүдийн төвлөрөл байжээ.
Ираны довтолгооны хариуд Израиль ойрын өдрүүдэд Ираны газрын тос болон бусад стратегийн объектуудад цохилт өгч магадгүй гэж Израилийн албаныхныг иш татан Axios мэдээлэв.
"Израилийн албан тушаалтнууд... хэлэхдээ... Израиль хэд хоногийн дотор "чухал ач холбогдол бүхий хариу цохилт" хийх бөгөөд энэ нь газрын тос олборлох байгууламжууд, бусад стратегийн объектуудыг онилсон пуужингийн довтолгоо байх болно. Израилийн албаныхны хэлснээр ийм зүйл болсон тохиолдолд "Ираны цөмийн байгууламжид халдлага хийх зэрэг” бүх хувилбарыг авч үзнэ” гэж Axios бичжээ.
Тус сайтын мэдээлж буйгаар Израилийн талаас авар хариу арга хэмжээний тухай тодорхой шийдвэр хараахан гараагүй бөгөөд энэ тухай Тель -Авив АНУ-тай зөвлөлдөхийг хүсч байгаа аж.
Ираны цохилт нь хоёр улсын сөргөлдөөний эргэлтийн цэг болсон нь гарцаагүй ч Ойрхи Дорнодыг юу хүлээж байгаа нь тодорхойгүй үлдлээ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгэдэж байна.