“Их Британийн хатан хаан асан II Элизабет нас барахаасаа нэг жилийн өмнө ясны хорт хавдар туссан” гэж Ерөнхий сайд асан Борис Жонсон "Unleashed"/хүлээс тайлагдсан/ хэмээх дурсамж номондоо дурджээ.
Хатан хаан нас барахаасаа хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын огцрох өргөдлийг хүлээн авч байхдаа “оюун ухаан нь саруул хурц" байсан гэж Жонсон дурссан байна.
“Би түүнийг ясны хорт хавдартай гэдгийг жил бүр түүнээс илүү хугацаанд мэдэж байсан. <...> Хатан хаан цонхийж цайсан бас өмнөхөөсөө илүү бөхийсөн харагдсан. Түүний гар, бугуй хөхөрсөн байв. Магадгүй судас тариа хийлгэсэн байх” гэж Ерөнхий сайд асан бичжээ.
II Элизабет 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа Шотландын Балморал шилтгээндээ таалал төгссөн юм.
Хатан хааны гэр бүл түүний өвчний оношийг батлаагүй бөгөөд нас баралтын гэрчилгээнд "хөгшрөлт” гэж шалтгааныг нь бичсэн байдаг.