БНСУ дахь сургууль төгсөөд, ажил хайж буй иргэдийн статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 4 сая гаруй иргэн дипломтой ч ажилгүй байна. Энэ нь 1999 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Өнгөрөгч тавдугаар сард 15-29 насны ажил олсон 3.7 сая хүн байсан ч тэдний 31 хувь нь тухайн ажлын байр нь баталгаатай биш, нэг ба түүнээс доош жил ажиллах гэрээгээр орсон статистик юм.
Эх сурвалж: The korea herald