“Ид шидийн уут” аян өрнүүллээ
“Лантуун дохио” ТББ-аас шинэ оныг угтан “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэд ээлжит аянаа энэ сарын 3-нд эхлүүлж, өчигдөр өндөрлүүллээ.
2024-12-30
Дулаан хувцас хандивлах аян өрнүүлж байна
“Дулаан илчийг асаа” аяныг “Asaya” брэндийнхэн санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд иргэдээс өвлийн хувцас цуглуулж, хэрэгтэй нэгэнд нь хандивлахаар төлөвлөжээ. “Хүн бүрд багадсан, томдсон, өмсдөггүй, бас хаяж чаддаггүй хуучин хувцас бий байх.
2024-12-24
Хөдөлмөрийн биржүүд “унтаж” байна
Амжилттай ажиллаж буй, хувийн нэгэн биржийн төлөөлөл “Төрийн албаны биржийнхэн ажил хайгчдыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд төдийлөн анхаардаггүй. Халамж, үйлчилгээний хэлтсүүдийн хүний нөөц “хоцрогдсон”. Биржүүдийн ажлын явцыг бусад улс орны хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаатай харьцуулахад өчнөөн жилээр “сүүл мушгиж” яваа нь үнэн.
2024-12-24
Тэтгэврийг зургаан хувиар өсгөв
Инфляцын түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
2024-12-19
48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах сургуулилалт эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
2024-11-11
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга хүрчээ
2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. Үүнээс 20.200 иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ.
2024-11-01
"Эрүүл насжилт"-ын 10 жилийн бодлого, стратеги танилцуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулсан “Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжье” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
2024-10-24
Хөдөлмөрийн чадвараа алдсан 20 257 иргэний тэтгэврийг хугацаагүйгээр тогтоожээ
“Хөл, гаргүй хүмүүсийг жил бүр хуралд дуудаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр буюу группийнх нь хугацааг сунгаж байна” гэсэн шүүмжлэл өмнө нь байнга гардаг байсан. Тэгвэл эл асуудлыг таслан зогсоож, иргэдийг чирэгдүүлдэг явдлыг халсан гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв.
2024-10-16
50 519 хүүхдийг хүнсний талонд хамруулж байна
Манай улсын нийт хүн амын 38.8 хувь нь буюу 1 360 055 нь 0-18 насны хүүхэд. Эцэг, эх, асран хамгаалагч нарын амьжиргааны түвшнээс хамааран гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд олон янзаар өртөж буй гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
2024-10-15
Цалингийн доод хэмжээг 792 000 төгрөг болгосныг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтлоо.
2024-10-08