Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон. Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ. Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т зааснаар “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн зохицуулалт мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл, дээрх өдрүүдэд ажилласан ажилчдын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгох хуультай.