Өнөөдөр гадаа -22 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 348 дахь өдөр бөгөөд он дуусахад 17 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -22 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, Суулга одтой, улаан морь өдөр. Бархасвадь гараг. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3425.00 төгрөг, зарах нь 3432.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.00, зарах ханш 37.70, юанийн авах ханш 473.40, зарах ханш 477.90, вонийн авах ханш 2.52, зарах ханш 2.65 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Реппер ThunderZ хэвлэлийн бага хурал хийнэ. ThunderZ өөрийн баг хамт олны хамтаар шинээр эхэлж буй үйл ажиллагаагаа танилцуулна.
- 10.00 цагаас Асрамж, халамжийн 8-16 настай хүүхдүүдийн дунд "Шүд угаалтын аварга шалгаруулах" олимпиад "Өнөр бүл" хүүхдийн төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Бангладешт Аллагад өртсөн сэхээтнүүдийг дурсах өдөр тохиож байна.
- 1911 онд хамгийн анх Өмнөд туйлд Руал Амундсены экспедиц очжээ.
- 1913 онд Крит арлыг Грек албан ёсоор өөртөө нэгтгэв.
- 1939 онд ЗСБНХУ өвлийн дайны улмаас Үндэстнүүдийн лигээс хасагджээ.
- 1955 онд Австри, Албани, Болгар, Унгар, Иордан, Ирланд, Испани, Итали, Камбож, Лаос, Ливи, Балба, Португал, Румын, Финланд улс НҮБ-д элсэв.
- 1995 онд Боснийн дайн дууслаа.
- 2004 онд Дэлхийн хамгийн өндөр гүүр болох Виадук Мийо нээгджээ.