“Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа болон албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааны туршлага” семинар Турк улсын Истанбул хотод энэ сарын сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү семинарт олон улсын статистикийн байгууллагын төлөөллүүд оролцож, судалгаа танилцуулж, туршлага солилцож байгаа юм.
Монгол Улсыг төлөөлж Үндэсний Статистикийн Хорооны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн статистикч Л.Ундрал, ахлах мэргэжилтэн Л.Даваажаргал болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ажилтан П.Болормаа нар оролцож байна. Энэ үеэр 2021 онд Олон улсын худалдааны байгууллагатай хамтран зохион байгуулсан “Албадан хөдөлмөр эрхлэлтийн хавсарга судалгаа”-нд тулгарсан сорилт, боломжийн талаар туршлагаа хуваалцжээ. Мөн “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны хэлэлцүүлэгт оролцож, санал солилцлоо.